Хөтлөгч: Ч.Цэрэндэжид
Үргэлжлэх хугацаа: 15 минут
Цацах давтамж: Ням гарагт 17 цагаас хойш, Даваа гарагт 9 цагаас хойш давталт гардаг. (ТВ хөтөлбөр)
Жанр: Арилжааны нэвтрүүлэг
"Дэлгүүр хэсэх үү?" нэвтрүүлэг нь бизнес эрхлэж байгаа пүүс компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан, үзэгчдэд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой юм. Өдөр ирэх тусам олон пүүс компаниуд шинэ бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэн худалдаалж байгаа өнөө үед хэрэглэгчид хаанаас ямар бүтээгдэхүүнийг цаг алдахгүйгээр авах боломжтойг санал болгох үүднээс энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсээр байна.
Энэ нэвтрүүлэг тухайн бараа бүтээгдэхүүний мэдээллийг текстээр болон хөтлөгчийн тайлбартайгаар хүргэх бөгөөд дэлгэцэн дээр барааны нэр төрөл, үнэ ханш, худалдаж байгаа газрын хаяг зэргийг тодорхой харуулдаг юм.

Comments