Бидний тухай

Танилцуулга
2000 онд үүсгэн байгуулагдсан Медиа групп ХХК нь Mонголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээ хийх, бизнес, маркетингийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Медиа групп ХХК-ий харьяа NTV телевиз нь 2006 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд орчин үеийн шинэ тоног төхөөрөмж бүхий шинэ студиудэд долоо хоног бүр 7000 гаруй минутын нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэдэг, энтертэйнмент чиглэлийн телевиз юм.

Үзэгч олон нийтэд мэдээлэл, танин мэдэхүй, цэнгээнт үзвэрийн альтернатив сонголт буй болгон монголын масс медиа салбарт өндөр байр суурь бүхий шилдэг энтертэйнментийн телевиз болж ажиллах нь NTV телевизийн үндсэн зорилго болдог.

Харьцангуй залуу телевизийн хувьд NTV өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар хамгийн их үзэгчтэй 5 телевизийн нэг, шилдэг энтертэйнментийн хөтөлбөртэй телевиз гэсэн нэр хүндийг үзэгч олноосоо хүлээн авч, олон улсын телевизүүдийн дунд зохион байгуулагддаг NHK JAPAN PRIZE 2009 наадмаас UNICEF-ийн нэрэмжит  шагнал хүртсэн билээ.
 
Техникийн хүчин чадал
Монголд хэмжээгээрээ хоёрт орох 20 x 20 студи болон мэдээ, виртуал бичлэгийн студиуд нь Тайвань, Герман улсын гэрэлтүүлгийн иж бүрэн систем, эфирийн дижитал төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна SONY фирмийн телевизийн зориулалттай мэргэжлийн камерууд, Sennheiser, Shure, HiCom, Tandberg, ForA зэрэг салбартаа тэргүүлэгч фирмүүдийн техникээр хангагдаж гадаад орноос болон дотоодод шууд дамжуулалт хийх техникийн хүчин чадалтай. Туршилтын журмаар зарим нэвтрүүлгээ HDTV форматаар цацаж, 2009 оны сүүлийн улиралд Монгол орон даяар цацагдаж эхэллээ.

Хөтөлбөрийн бүтэц
Тус телевиз үзэгч олондоо өдөрт 1108 минут буюу 7 хоногт нийт 7760 минутын нэвтрүүлгийг өргөн барьж байна.

NTV телевизийн хамт олон "Өөдрөг өнгө, өөр өнцөг" уриан дор Мэргэжлийн чиг хандлага, Өөдрөг өнгө аяс, Тэнцвэртэй мэдээллийг өөрсдийн зорилго болгон ажилладаг.

NTV news, 7 хоногийн тойм, Сэтгүүлчийн эрэл, TV Doctor, Хотын гудамж, Сайн өдөр, Сонгодог цаг, Баабар ингэж өгүүлэв, Энэ бол кино, Эгэл биш кино, Мартагдашгүй намар, Би бүжиглэж чадна, N music, Үнэн үү, Болзоо, Чухал яриа, Хэвлэлийн тойм, Их мэдэх, Зөн билгийн тулаан, Халуун сэтгэл, ТВ клуб, 2-р суваг, Nice цаг, Өглөө хөтөлбөр, Органик монгол зэрэг олон хүнд урам дэм, инээд хөөр, мэдлэг мэдээлэл өгдөг NTV-ийн нэвтрүүлгүүдийг үзэгч олондоо хүргэж ирсэн.

NTV Sports team
NTV телевизийн спортын алба нь гадаад болон дотоодод зохиогддог спортын уралдаан тэмцээний мэдээллийг хамгийн олон эх сурвалжаас тоймлон хүргэдэг NTV Sports News хөтөлбөрөөрөө  үзэгчдийн танил болсон. Тив дэлхийн хэмжээний тэмцээн уралдааныг хамгийн дэлгэрэнгүй тайлбартайгаар үзэгчдэд хүргэх зорилготой ажиллаж, өнгөрсөн хугацаанд Үндэсний их баяр наадам, Бээжингийн Олимп 2008-ыг шууд дамжуулж, олон улсын спортын томоохон тэмцээнүүдийг сурвалжлан хүргэлээ.

NTV production
2008 онд байгуулагдсан NTV production-ы уран бүтээлчдийн туурвисан "Нянгар хаданд гарсан нь" хэтрүүлэгт инээдмийн кино (farse comedy), "Дэлхийн Монгол айл" цуврал баримтат кино, "Монголоо хайсан монгол" аян замын тэмдэглэл гэх мэт бүтээлүүд нь үзэгч олны талархлыг хүлээсэн билээ. Телевизийн жүжгийн зохиолын уралдаан, шилдэг зураглаачдын Алмааз наадам, шилдэг реклам сурталчилгааны Рекламны мангас наадмыг жил бүр зохион байгуулж байна.

Orange theatre
2009 оны 5 сард байгуулагдсан Orange theatre студи нь телевизийн олон ангит кино, теле жүжиг, теле зохиомж, зохиомжит нэвтрүүлэг, уран сайхны хөтөлбөрүүдийг бэлтгэн явуулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд Хүй давхар орчлон, Өвлийн уянга, Зүгээргүй эмэгтэй, Дурлалын нууц зэрэг теле жүжиг, Цэцэг нялхарсан зун теле зохиомж болон монголын телевизийн түүхэнд хамгийн анхны цуврал ситком болох Бид дөрвийн хайр телевизийн 20 ангит сериал бүтээж үзэгчдийн талархлыг хүлээсэн.

Манайд ажиллах
NTV телевизийн бид ӨӨДРӨГ ӨНГӨ-нд дуртай. Бид ӨӨР ӨНЦӨГ-өөр хардаг. Бид өөрчлөлтийг авчирч, хийж бүтээхийг эрмэлздэг. NTV-д та өөрөө өөрийнхөө босс байж болдог. Гэхдээ NTV нь бүх хүмүүст зориулагдсан ажлын талбар биш. Энэ нь ч сайн хэрэг. Яагаад гэвэл бид өөрийгөө хамгийн сайн гэж бодож буй, эсвэл хамгийн шилдэг нь болохын төлөө зүтгэдэг тэр хүнийг л багтаа авна.

NTV Оrange team
Үзэгчдийг дэлгэцийн өмнө татаж чадах манай телевизтэй хамтран ажилласнаар өөрийн байгууллага, үйл ажиллагаа, бараа үйлчилгээгээ илүү таниулахаас гадна FM 107 Шинэ зууны радиогоор таны реклам давхар явах боломжтой. Бизнесийг бид private зүйл гэхээсээ илүү public шинж чанартай гэж үздэг тул бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зарчмаар ажилладаг билээ. Танай бизнест ашигтай, танай хэрэглэгчид, манай үзэгчдэд хүртээмжтэй хамтын ажиллагаанд бидний амжилт тулгуурлана. Та бидний хамтын ажиллагааны үр дүн нь 1+1>2 байх болно.

Даяар Мөрдөх Бизнес Андгай

 

 

 

 

 

 

 

Биднийг олох тун амархан:

NTV телевиз,  Медиа Групп
Хан-Уул дүүрэг,
Чингисийн өргөн чөлөө -14
Капитал хаус, 5 давхар
Улаанбаатар -36, Монгол улс
Утас: (976) 7711-0001
Факс: (976) 7711-0002
Маркетингийн алба: (976) 7722-7777
Мэдээний алба: (976) 7700-7777
Нэвтрүүлгийн алба: (976) 7711-7777
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Web: www.ntv.mn

Comments 

 
0 #76 LV 2010-09-06 16:34
Tanai Nevtruuleguud ih taalagddag shuu!!
"Bi oorchlogdmoor baina" nevtruuleg tavij ogooch!!! pleasee........
Quote
 
 
0 #75 vzmeer baina 2010-08-23 12:14
omno garch baihad dundaas ni vzsen nevtruulguudiig neteer dahij vzej boldoggyum yu , nandiagiin show iigiin erchuud busguichuudiin nvdeer gedgiin i vzhe gesen
Quote
 
 
0 #74 saikhanaa 2010-08-02 15:29
hi adminaa.tanai televiziin ajiltan odonchimeg yag yamar ajil erheldeg yum bee.hariu
Quote
 
 
0 #73 Monkhoo 2010-07-31 13:22
Sain bnu?
Deer tanaixaar garsan MONNIS airservice, oin xorton ustgaliin talaarx nevtruulgiin videog avch bolox uu?
Quote
 
 
0 #72 Admin 2010-07-27 03:05
Quoting uuganaa:
sn u ta naraas chin setgeleese guij bn aa zun bilgiin tulaand oroltsoj bsan T.Zamand iin utas haygiig ugch tuslaache yaraltai ter huntei uulzah heregtei bnaa tuslaach guij bn hariu zaaval ilgeene u

Та 1616 лавлах утаснаас асууж мэдэх боломжтой. "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн бүх оролцогчийн мэдээлэл байгаа.
Quote
 
 
0 #71 uuganaa 2010-07-20 15:09
sn u ta naraas chin setgeleese guij bn aa zun bilgiin tulaand oroltsoj bsan T.Zamand iin utas haygiig ugch tuslaache yaraltai ter huntei uulzah heregtei bnaa tuslaach guij bn hariu zaaval ilgeene u
Quote
 
 
0 #70 Admin 2010-07-20 14:00
Quoting doogii:
HI, 7sariin 11nd garsan " Ayan zamiin temdeglel Enetheg ornoor"-g video-g tavij ugch boloh uu


Таны хүссэн видеог http://www.enjoy.mn сайтад байрлуулсан байгаа. Та тэндээс үзэх боломжтой.
Quote
 
 
0 #69 Admin 2010-07-20 13:59
Quoting otgoo:
hi adminaa zaawal hariu bicheerei tanai tv d medee hutuldug boogii gd 1 zaluu bdishdee ternii buten ner hen be.


Хөтлөгч Болор-Эрдэнэ
Quote
 
 
+1 #68 otgoo 2010-07-14 20:42
hi adminaa zaawal hariu bicheerei tanai tv d medee hutuldug boogii gd 1 zaluu bdishdee ternii buten ner hen be.
Quote
 
 
0 #67 doogii 2010-07-12 15:23
HI, 7sariin 11nd garsan " Ayan zamiin temdeglel Enetheg ornoor"-g video-g tavij ugch boloh uu
Quote
 

Add comment


Security code
Refresh