Гараа сайн бол бариа сайн

ntv-shine-barilga

NTV телевизийг үүсгэн байгуулагч нь 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Медиа групп” ХХК.

Тус компани 2005 оны 7 дугаар сард Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос 0199/TV64 улсын бүртгэлийн дугаар бүхий радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, телевизийн нэвтрүүлэг нэвтрүүлэх үйлчилгээ эрхэлэх 262/Б/TV45 эрхийг авсан билээ. Ийнхүү NTV телевиз 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ. Түүнээс хойш харьцангуй богино хугацаа өнгөрсөн ч одоогоор долоо хоногт 7000 гаруй минутын нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэдэг, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Дархан Уул, Орхон аймгуудад өөрийн төлөөлөгч, сурвалжлагчтай болжээ. Мөн зөвхөн Улаанбаатар хот төдийгүй төмөр зам дагуух томоохон суурин газруудад манай нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой байгаа төдийгүй 2010 онд нийт орон нутагт хүргэх зорилт тавин ажиллаж байна.

 Хамгийн шинэ ТВ 

Манай телевизийн ажилтнуудын дийлэнх нь залуучууд. Өнөөдөр NTV-д орон тооны 90 хүн ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь 22-35 настай.

Хамгийн отгон, хамгийн шинэ ТВ-ийн нэвтрүүлгийн бүтцийг хувьчилж үзвэл дараах дүр зураг тодорч байна.

  • Мэдээллийн хөтөлбөр 11.9 %
  • Нийгэм, улс төр, эдийн засгийн нэвтрүүлэг 4.1 %
  • Түүх, соёл урлаг, боловсрол, ёс заншил 6.5 %
  • Хүүхдийн нэвтрүүлэг 4.5 %
  • Хөгжим 12.8 %
  • Цэнгээнт 16.1 %
  • Спорт 2.8 %
  • Кино 24.3 %
  • Бусад (драм, дуурь, уран сайхны зохиомжит нэвтрүүлгүүд ) 13.8 %
  • Зар сурталчилгаа 2.8 %

Харин NTV телевиз бүтцийн хувьд

  • Нэвтрүүлгийн алба
  • Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн алба
  • Кино алба
  • Санхүү захиргааны алба
  • Бизнес төлөвлөлт, маркетингийн алба
  • Техник технологийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

Бүгдийг бус чухлыг нь

Мэдээ, шуурхай нэвтрүүлгийн алба ийм уриатай ажилладаг. Өдөр 19.00 цагаас мэдээ, 21.00 цагаас “Цаг үе, үйл явдал” нэг цагийн дэлгэрэнгүй хөтөлбөр бэлтгэн үзэгчдэд хүргэдэг юм.

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь

Хамгийн чухал урлагийг хамгийн мэдрэмжтэйгээр хүргэдэг хүмүүс NTV-ийн кино албанд ажилладаг. NTV монголын телевизийн түүхэнд анх удаа нэвтрүүлэг болон кинонуудыг кодын системээр төрөлжүүллээ. Үзэгчдийнхээ урлагийн таашаал, насны онцлог тэр байтугай шашин шүтлэгтэй нь холбон ялгадаг кодын системийг нэвтрүүлсэн нь үзэгчдийн талархлыг ихээр татаж байна.

Монгол улсад суугаа ЭСЯ-дтай хамтран “Олон улсын кино өдрүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас гадна үзэгчдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, дэлхийн кино урлагийн ховор сонгодог бүтээлүүдийг хүргэх зорилготойгоор сард 2 удаа нэвтрүүлэх “Эгэл биш кино” буланг нээсэн юм.

Халуун сэтгэлээр бүтсэн нэвтрүүлгүүд

“Халуун сэтгэл”, “Ардын элч”, “Ходоодны баясгалан”, “Чухал яриа”, “ТВ клуб”, “Боролдойн бус цаг”, “NTV music”, “Кино таавар”, “Сайн өдөр”, "Кинo ертөнц", ”Хөдөөгийн баясгалан”...

Буухиа ярилцлага, реалити шоу, мэтгэлцээн, цэнгээнт хөтөлбөрүүдээс бүтсэн NTV-ийн нэвтрүүлгүүд богино хугацаанд үзэгчдийн танил болжээ. Олон хүнд урам дэм, инээд хөөр, мэдлэг мэдээлэл өгдөг NTV-ийн нэвтрүүлгийн албаны уриа - Халуун сэтгэлээр хамтдаа!

NTV + та

Үзэгчдийг дэлгэцийн өмнө татаж чадах манай нэвтрүүлгүүдтэй та хамтран ажилласнаар өөрийн байгууллага, эрхэлдэг үйл ажиллагаа, бараа үйлчилгээгээ илүү таниулахаас гадна 107 FM Шинэ зууны радиогоор таны реклам давхар явах боломжтой.

Бизнесийг бид private зүйл гэхээсээ илүү public шинж чанартай гэж ойлгодог болохоор бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн сэтгэлээр ажилладаг билээ. Танай байгууллагад ашигтай, танай хэрэглэгчид бас манай үзэгчдэд хүртээмжтэй хамтын ажиллагаанд тулгуурлана. Та бидний хамтын ажиллагааны үр дүн нь 1+1>2 байх болно.

Амжиж сонс!

“Медиа групп“ ХХК-ийн бүтцэд Монголын хувийн ууган радио станцын нэг FM 107 Шинэ зууны радио ажилладаг. Өдөр бүр 24 цагийн хөгжим, мэдээлэл, арилжаа, цэнгээнт хөтөлбөр бэлтгэн явуулдаг тус радиогийн үр бүтээлтэй, идэвхтэй үйл ажиллагааг нь үнэлж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос “1999 оны мэргэжлийн шилдэг FM радио”, Монголын сонины холбооноос “2006 оны шилдэг радио”-гоор шалгаруулсан юм.

Баланс.

Мэдээлэл ба энтертэйнмент, бродкастинг ба продакшн, дотоод ба гадаад, хэлбэр ба агуулгын оновчтой баланс барьдаг байх.

Comments 

 
-1 #94 hongoroo 2010-07-26 10:05
tani mashin.g avarya nevterulegt m ashina orulmar bn a. delgerengui medeelel ogoch e pls
Quote
 
 
0 #93 enxee 2010-07-20 18:49
tanai televizd goyo nevtruuleg baixgui boljee bolzoo nevtruulgiig chin uzdeg bailaa sain setguulch sain nevtruuleg garxaa bolichixson daraa ni chuxal yaria nevtruulgiig chin algasalgui uzdeg bailaa sain chadvarlag yariltslaga boldog bsn odoo bas gardgui sar garan xarlaa neg l baaxan sport gadaadiin shu garaad tanaix xuuxed zaluucuudiin tv ium uu gexeer oroi erotik kino gargaad bidnii nasniixand uzex ium iuch alga daa
Quote
 
 
-1 #92 tsogoo 2010-07-15 18:34
kinonii medeelliig www.ulaan-utas.bblog.mn-s...
Quote
 
 
-1 #91 tsogoo 2010-07-15 18:32
tanaih mongoliin uran saihnii aimshigiin kino hudaldaj esvel barterlaj awah uu? 2008 ond tengist garsan oor haan ch garaagui... holboo barih: tvner_xaranxui@ yahoo.com
Quote
 
 
0 #90 suwdaa 2010-05-30 21:14
tv doctoriin mail hayag bn uu?
Quote
 
 
+1 #89 odko 2010-05-21 19:34
tanai tv iin setguulchid ajilchdiin talaar madeelel avya. Yamar chadvartai zaluus ajilladgiig medmeer ba
Quote
 
 
+2 #88 bvjin 2010-05-07 09:58
VNEN VV TOK SHOW-aa garga l daa
Quote
 
 
+1 #87 bolor 2010-04-29 12:07
tani mashinig avrii show gaa tsuvrlaar taviaachee teghuu
Quote
 
 
+2 #86 Yu na Fan 2010-04-23 14:48
Танай спортын алба-тай яаж холбоо барих вэ? хүсэлт гаргах гэсэн юм
Quote
 
 
+1 #85 bilguun 2010-04-22 09:40
Ирээдүйн хүнийг хэрхэн бүтээх вэ?” баримтат кино II хэсэг” net dee oruulaach
Quote
 

Add comment


Security code
Refresh

Тусламж

Нэвтрүүлэг болон сайттай холбоотой санал хүсэлтээ та comment хэлбэрээр бичиж үлдээх буюу webmaster@ntv.mn майл хаягаар бичиж ирүүлнэ үү.