“Japan prize”
Монголын телевизийн бүтээл "Japan Prize" хүртэв.
“Japan prize” бол 1965 оноос хойш Японы олон нийтийн телевиз болох NHK –ээс зохион байгуулдаг нэвтрүүлгүүдийн уралдаан юм. Гран при шагналаас гадна насны болон сэдвийн 9 ангилалд тус бүр нэг шагнал олгодог. (http://www.nhk.or.jp/jp-prize/) Шүүлтийг дэлхийн олон орны телевизийн мэргэжилтэнүүдийн баг явуулдаг ажээ. 36 дахь удаагаа болж буй энэ жилийн уралдаанд 65 орны 196 байгуулагын 324 бүтээл өрсөлдсөнөөс Монголын ntv телевизийн найруулагч, оператор Б.Өлзий-Учрал, сэтгүүлч С.Мөнхцэцэг нарын “Болжмор” баримтат кинонд Юнисефийн шагнал олгогджээ. Тэдний хувьд байгууллагынхаа 3 насны ойд бэлэг барьсан сайхан явдал боллоо.

| Шагнал | Сэдэв | Улс |
Харилцаа Холбооны сайдын нэрэмжит шагнал | Чиний мэдээ юу вэ хүүхэлдэйн кино | Англи ТТА |
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын нэрэмжит шагнал | Жижигхэн уран барималч | Голланд KRO |
Гадаад хэргийн сайдын нэрэмжит шагнал | “Үр хөврөлийн эхлэл” –туршилт | Англи Улсын Их Дээд Сургуулиудын сүлжээ |
Unicef ийн нэрэмжит шагнал | Болжмор | Монгол NTV |
NHK ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал | Дахин нэг удаа | Дани Данийн Төв телевиз |
Japan foundation-ий нэрэмжит шагнал | Афганы дүрвэгсэд. Эх орон минь одоо... | Грек Cinegra |




Comments
Ene buteeliig tsaash ni urgeljluulen 2-r angiig ni gargaj uguuch!
Arai ch dee, huurhii!
Uur arga baihgui um baihdaa!!!
tamiraa