Mongolian news

Mongolian news top stories in english
top stories news
Ерөнхий сайдын төлөөх халз тулаан

Ерөнхий сайдын төлөөх халз тулаан
Их Британий ирээдүйн ерөнхий сайдын төлөө тэмцэж байгаа гурван нэр дэвшигч телевизийн халз тулаан хийсэн ч одоогийн байдлаар цэвэр ялагч тодроогүй гэж ажиглагчид бичиж байна. Эрх барьж буй Хөдөлмөрийн Намын 13 жилийн ноёрхол үргэлжлэх эсэхийг ирэх сарын 6-нд болох сонгуулиар Британичууд шийдэх гэж байгаа юм.
Бангкок

Бангкок цуст дэбэрэлтийн дараа
Бангкок хотод өчигдөр орой дараалан хэд хэдэн удаа дэлбэрэлт болж хүний амь үрэгдсэний дараа цагдаа болон засгийн газрын эсрэг жагсагчид бизнесийн гол дүүрэгт өөд өөдөөсөө халз тулан зогсож байна. Өнгөрсөн шөнийн дэлбэрэлтээр гурван хүн амь үрэгдэж 70 гаруй хүн шархадсан ч байдал одоо намжаад байна.
Төгөлдөр хууран шат

Чилийн төгөлдөр хууран шат
Чилийн Сантияго хотын метроний шат нэг л өглөө сэрэхэд төгөлдөр хуур шиг болж, гишгэхэд хөгжмийн эгшиг дуугарч эхэлжээ. Хотын захиргаа хүмүүсийг дасгал хийлгэхэд уриалан дуудаж, улмаар зүрх судасны өвчлөлтийн бууруулах арга хэмжээ авч буй нь энэ юм.
Зохион бүтээгчдийн үзэсгэлэн

Зохион бүтээгчдийн үзэсгэлэн
Женев хотод анхан шатны зохион бүтээгчдийн олон улсын үзэсгэлэн худалдаа болж байна. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд оролцогчид 30 сая еврогоор үнэлэгдэх лиценз, оюуны өмчийн эрхийн гэрээ хийж байжээ.
Бусад мэдээллүүд...
Хуудас 1 -с 24



