Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт түр зогслоо

2010 оны 4-р сарын 23, Баасан гариг, 20:25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг түр зогсоож, энэ чиглэлд юу хийх тухай үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зохих баримт бичиг, заалтуудыг үндэслэн үүсэж бий болсон байдлыг шуурхай зохицуулж, чиглүүлэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх, шинээр олгохыг түр зогсоох үүргийг өмнө нь өгсөн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр энэ асуудалтай холбогдуулж, УИХ, Засгийн газрын болон холбогдох зарим албаны хүмүүсийг дуудаж уулзан өгч буй үүргээ тодруулж тайлбарлав.

 

Засгийн газрын хуралдаан

2010 оны 4-р сарын 23, Баасан гариг, 19:44

Засгийн газрын хуралдаан

Засгийн газрын хуралдаан өнөөдөр уламжлал ёсоор болж, нэр бүхий 13 асуудлыг хэлэлцэж, зургаан асуудлын талаар танилцуулга явуулсан байна. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлогчдын асуудлыг зохицуулах зорилгоор хэд хэдэн хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэх, Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн дарга Гаанжуурыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албыг эзэнтэй болгосон зэрэг хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Íèéãìèéí õàëàìæèéí òóõàé õóóëèéí òºñºë

2010 оны 4-р сарын 23, Баасан гариг, 19:44

Нийгмийн халамжийн тухай хуульд реформ хийж чадсангүй

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас шинэчлэн боловсруулсан Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг энэ лхагва гаригт УИХ-ын холбогдох байнгын хороо хэлэлцлээ. Хавтгайрсан халамжийн бодлогыг үндсээр нь өөрчлөх хэмжээнд шинэчилнэ гэж найдаж байсан ч харин эсрэгээрээ халамжид олгох зарлагыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр шүүмжилсэн. Гэсэн хэдий ч хуралдааны эцэст гишүүдийн олонх нь дэмжиж, тус хуулийн төсөлд ажлын хэсэг томилжээ.

"7 сарын 1" нээлттэй сонсгол

2010 оны 4-р сарын 23, Баасан гариг, 16:35

“7-р сарын 1” нээлттэй сонсгол яагаад хойшлогдов?

Долоо хоногийн эхний өдөр “7-р сарын 1 ” нээлттэй сонсгол болох тухай зар хэвлэлийнхэнд хүрсэн. Гэвч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдон Лхагва гарагт болно гэсэн ч өчигдөр мөн л болсонгүй.

Өлсгөлөн зогслоо

2010 оны 4-р сарын 23, Баасан гариг, 11:21

Өлсгөлөн зарласан 7 хүн өдрийн 13.00 цагт улс төрийн өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо

Ард түмний санал  асуулга явуулахыг шаардан өлсгөлөн зарласан 7 хүн өнөөдөр өдрийн 13 цагт өлсгөлөнгөө зогсоосноо албан ёсоор зарлалаа.

Өлсөгчид 13 дахь хоногтойгоо золгож байна

2010 оны 4-р сарын 22, Пүрэв гариг, 12:23

Өлсөгчид 13 дахь хоногтойгоо золгож байна

Их хурлыг тараах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаад байгаа иргэний хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Өлсгөлөн зарлагчдыг хүчээр тараан,дүүргүүдийн эмнэлгүүдэд хэвтүүлээд байгаа юм.NTV ньюс мэдээллийн хөтөлбөр  тэдний биеийн байдал ямар байгаа талаар тодрууллаа.

Хуудас 1 -с 2