Ntv зургийн цомог | ![]() | ![]() |
Шадар Ван Хотогойдын Чингүнжав![]() Монгол улсын Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Хотогойдын Чингүнжавын тухай баримтат кино хийхээр манай уран бүтээлчид түүний төрсөн нутгийг зорисон билээ. XVIII зууны дунд үед Монголчуудын дунд Манж улсыг эсэргүүцэх хандлага мэр сэр гарч байсан боловч томоохон эсэргүүцэл бага байлаа. Харин Хотогойдын хэмээх Чингис хааны угсааны Чингүнжав хэмээх ноён Манжийн эсрэг тэмцлийг хамгийн өргөн хүрээтэй явуулсан юм. Хотогойдын Чингүнжав бол 1753 оноос эхлэн Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар хандаж байгаад 1756 оноос идэвхтэй, тууштай эсэргүүцэл үзүүлсэн Монгол төрийн зүтгэлтэн юм. Уран бүтээлчдийн баг: - NTV Production - Түүхийн зөвлөх: Доктор С.Чулуун |
Бүгд Найрамдах Халимаг Улсад хийсэн аян замын зураг "Дэлхийн Монгол айл" цуврал баримтат киноныхон Монгол угсааны Халимаг улсад зочиллоо. Бүгд Найрамдах Халимаг Улс нь Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт орших, Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг Бүгд Найрамдах Улс юм. Хүн амын тал хувь нь ойрад угсааны халимагууд буюу торгуудууд, гуравны нэг нь оросууд болно. |
Чухал яриа![]() Студид зочин хөтлөгч 2 бие биенийхээ өөдөөс харан сууж, булзаж дайжихын аргагүйгээр асуулт тавьдаг бөгөөд улс төр, эдийн засаг нийгмийн сэдвээр өдөр тутамд тохиолдож буй чухал асуудлуудыг хөндөж шууд ярилцдаг. Бид нэвтрүүлэгт оролцох зочноо тухайн өдөрт нь сонгож, нэвтрүүлгийг шууд явуулдгаараа онцлог юм. “Чухал яриа” нэвтрүүлэг нь оролцогчдын хувьд тодорхой хязгаарлалт тавьдаг бөгөөд нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг нэр хүнд бүхий, чухал сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх зочдыг урьж байнгын шууд нэвтрүүлгээрээ оролцуулдаг. |
Афганистан улсын "Хазара" Монгол үндэстэн “Дэлхийн Монгол айл” баримтат киноны төслийн хүрээнд Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан мужид хийсэн зураг авалтын photo тэмдэглэлээс та бүхэндээ хүргэж байна.Энэхүү төслийн хүрээнд одоогоор БНХАУ –ын Хөх нуур муж, Хөлөнбуйр, Уйгур, Шинжаан, ОХУ –ын Халимаг, Буриад, Лалын бүгд найрамдах Афганистан улсын Бамиан муж, Энэтхэг зэрэг хот, улсуудад хийгдээд байна. Photo зургийг: С.Амгалантөр, Д.Сайнбаяр |
| Алтан Шонхор-2008 |

Зургийн цомог





