Мэдээ, мэдээлэл

Ахлах Тогоочийн Заавраар

Ахлах Тогоочийн Заавраар

Канадын “Chef in your ear” буюу Чихэн дэх тогооч хэмээн Монгол хэлнээ орчуулагдах энэхүү шоу нэвтрүүлгийг NTV телевиз албан ёсны эрхийн дагуу “Ахлах тогоочийн заавраар” хэмээн нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. Энэ шоу бол “тоглоом”. Тогооч болон оролцогч хоёрын хоорондох холбоо харилцаа нь шоуны үндсэн хэсэг байх болно. Тэд нэгнээ хэр сайн ойлголцоно төдий чинээ тэдний хамтын ажиллагаа үр дүнгээ өгөх болно. Энэ шоунд тогооч нар бие биетэйгээ өрсөлддөг бол оролцогчид “гал тогоо”-тойгоо өрсөлддөг. Шоунд 1 тогооч ялж, харин 2 оролцогч хоёулаа хождог. Учир нь тэд нарийн ажиллагаа бүхий рестораны хоолыг хийж сурсан байдаг. Шоуны тогооч нар маш их нээлттэй, бусдад мэдлэгээ хуваалцаж чаддаг хүмүүс байна. Нэвтрүүлгийн хамгийн гол хөдөлгүүр нь “чихэвч” юм. Учир нь оролцогч тогоочоо харахгүй. Зөвхөн камер руу хандан тогоочийн заавраар бүхнийг хийх болно.



Бүх мэдээлэл харах