Мэдээ, мэдээлэл
NTV телевиз Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан нээлт, хаалтын ёслол, хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан болон бусад соёл урлагийн үйл ажиллагааг үзэгч түмэндээ дуу, дүрсний өндөр чанартайгаар шууд дамжуулан хүргэхээр бэлтгэж байна.
Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдааны шууд дамжуулалтыг бид орчин үеийн техник хэрэгслийн тусламжтайгаар цоо шинэ түвшинд, илүү амьд, сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэхээр бэлдсэн бөгөөд үзэгчид маань зөвхөн NTV телевизийг сонгон үзсэнээр М.Оюунбаатар (Хурдан морь), О.Наранбаатар, МУГДасгалжуулагч, Улсын начин Адьяахүү (Хүчит бөх) нарын тайлбартайгаар баяр наадмаа үзэх боломжтой болох юм.
Мөн Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны шууд дамжуулагч телевизийн хувиар хүчит бөхийн барилдааны бүхий л шүүлтийн систем NTV телевизийн дамжуулалт дээр үндэслэгдэн хийгдэх гэж байгаа нь ялгарах гол онцлог болж байна.