Монголын тэргүүлэгч телевизүүдийн нэг, “Өөдрөг өнгө - Өөр өнцөг” уриатай NTV телевиз нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид мэргэжлийн сэтгүүл зүйн төлөөлөл байхыг эрхэмлэж, нас насныханд зориулсан түүх, соёл урлаг, боловсрол, цэнгээнт, шоу нэвтрүүлгүүд бэлтгэн, улс төр, нийгэм, эдийн засгийн цаг үеийн мэдээ мэдээллээс чухлыг нь онцлон хүргэхийг зорилго болгон ажилладаг.
NTV телевиз: Улс орон даяар цацагддаг өргөн нэвтрүүлгийн телевиз бөгөөд өдөр тутмын мэдээ мэдээлэл, энтертайнмент чиглэлээр бүх насныханд хүрэх зорилготой ажиллаж байна.
NTV телевиз нь Нийгэм, Эдийн засаг, Улс төрийн мэдээллийн чиглэлээр хамгийн өндөр үзэлт, хандалттай сувгуудын нэг бөгөөд "Улаан бал", "Өөр өнцөг" хэлэлцүүлэг, "Тэгээс тэг" эрэн сурвалжлах нэвтрүүлэг, "Global Talk" олон улсын тоймчийн ярилцлага зэрэг нь дэлхийд болон дотоодод өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэдгээс гадна нийгэмд тулгамдаад буй олон асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр агуулгаа боловсруулж нийтлэн түгээдэг.
NTV телевиз нь өөрийн үндсэн контент, уран бүтээлүүдээс гадна албан ёсны эрхтэйгээр олон улсын өндөр зэрэглэлийн ТВ шоу, контентуудыг бүтээж үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд "Ахлах тогоочийн заавраар", "Эхнэрийн заавраар", "Cash Cab", “Нууцлаг Хөргөгчний Тулаан”, эрүүл мэндийн боловсрол олгох “Вакцин Шоу”, “Эргэдэг Гал Тогоо” зэргийг дурдаж болно.
Мөн үндэсний спорт, олон улсын спорт, олипизмыг дэлгэргүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2019 оны Сагсанбөмбөгийн ДАШТ, 2012, 2016, 2020, 2022 онуудын өвөл зуны Олимпын наадмыг тус тус шууд дамжуулж байсан. Мөн Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морьдын уралдааныг тогтмол шууд дамжуулан үзэгчдэдээ хүргэдэг.
Кино, контент үйлдвэрлэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Orange Entertainment” нь үзэгчдийн мэдэх "+17", “Search”, “Хөгжилтэй дүр”, “Жинхэнэ эрчүүд”, "Киносутра", “Emoji”, “Boobies”цувралууд, "Фауст" драмын жүжиг, Оросын ТНТ телевизийн албан ёсны эрхтэй "Comedy Club" шоу, "Нийслэл хүүхэн" ОАК, "Bad Angel", “Нийслэл Хүүхэн - Бал Сар”, “+17 Хоёр загал”, “Хуримын Даашинзтай Бүсгүй”, “Рэкет”, “Cool Аав”, “Бүхнээс дээгүүр”, “Хүрлээ Цогоо гуай хоёр” УСК зэргээс гадна 2023 онд "Шар гэгээ" УСК-ыг бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан.
Түүнчлэн, тус телевизийн уран бүтээлчид олон улсын телевизүүдийн дунд болдог нэр хүндтэй NHK Japan Prize наадмаас шилдэг баримтат кино, мөн Hong-Kong documentary наадмаас шилдэг баримтат киноны шагналыг хүртсэн билээ.
Компанийн удирдлага, зохион байгуулалт:
"Эн Ти Ви Броадкастинг" ХХК нь "Медиа групп" ХХК-ийн 91,4%, МУ-ын иргэн М.Есөнмөнхийн 8,51%-ийн эзэмшилтэй байна.
Редакцийн зөвлөл:
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим
Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг энэхүү ёс зүйн зарчмаар илэрхийлж байна.
Ёс зүйн зарчим/бүлэг |
Ёс зүйн зарчмууд |
1. Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.
|
1.1 Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ. 1.2 Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ. 1.3 Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана. 1.4 Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй. 1.5 Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана. 1.6 Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана. 1.7 Хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтэлж, нэвтрүүлбэл редакцын агуулгаас ялгаж тэмдэглэнэ. 1.8 Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно. 1.9 Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна. |
2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй. |
2.1 Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно. 2.2 Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна. 2.3 Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна. 2.4 Өөрийгөө хамгаалах чадваргүй буюу бусдаас хамаарал бүхий хүнээс мэдээлэл, гэрэл зураг авахдаа мэдрэмжтэй хандана. Энэ нь юун түрүүнд оюун санааны болон бие махбодийн хувьд өөрийгөө захирах чадваргүй, сэтгэл санааны хүнд байдалд орсон хүнд хамаарна. 2.5 Насанд хүрээгүй хүнээс зөвхөн эцэг, эх асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл авч болно. |
3. Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй. |
3.1 Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний харьяалал шашин, үндэс угсаа, бусад цөөнхийн төлөөлөл рүү зөвхөн тухайн хэргийг ойлгоход маш чухал тохиолдолд хэрэглэнэ. 3.2 Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ. |
4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана. |
4.1 Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ. 4.2 Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. 4.3 Гэмт этгээдийн талаар үлгэрлэн дууриах, шүтэх өнгө аясаар нийтэлж, нэвтрүүлэхгүй. 4.4 Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана. 4.5 Гамшиг, осол, гэмт хэргийн улмаас хохирогсдын цогцсыг нарийвчлан харуулахгүй. 4.6 Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана. |
5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана. |
5.1 Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар тодорхой дурьдана.
|
6. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана.
|
6.1 Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана. 6.2 Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно. 6.3 Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй. 6.4 Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй. 6.5 Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй. 6.6 Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ. 6.7 Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ. 6.8 Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй. |
7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана. |
|
8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална. |
|
9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана. |
9.1 Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана. |
10. Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ. |
Үзэгчдийн санал, гомдлыг шийдвэрлэх журам:
ҮЗЭГЧДИЙН САНАЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь “Эн Ти Ви Броадкастинг” ХХК-ийн NTV телевизийн нийтэд нэвтрүүлсэн Мэдээ, мэдээлэл, уран бүтээл, хөтөлбөртэй холбоотойгоор “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээдээс гаргасан санал, гомдлыг шийдвэрлэхэд оршино.
ХОЁР. ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ, БҮРТГЭХ
2.1. Хэвлэл мэдээллийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын дагуу гомдол ирүүлсэн өдрөөс өмнөх 90-ээс дээшгүй хоногт нийтлэгдэж, нэвтрүүлсэн материалтай холбоотой гомдлыг утсаар, цахимаар, өргөдөл бичгийн хэлбэрээр хүлээж авна.
2.2. Санал, Гомдлын өргөдөлд дараах материалыг заавал хавсаргасан байна. Үүнд:
2.3. Сэтгүүлчийн мэдлэг, боловсрол, царай, зүс, биеэ авч явах байдал зэрэг хувь хүнтэй холбоотой эсхүл ерөнхий агуулгатай, тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй.
2.4. Бичгэн хэлбэрээр болон биеэр ирж өгсөн санал, гомдлыг Захиргааны ажилтан хүлээн авч бүртгэнэ. /Хавсралт 1/
2.5. Телевизийн цахим хуудсуудаар ирсэн санал гомдлыг Сошиал маркетингийн менежер, Программ төлөвлөгч тус тус хариуцан хүлээн авч бүртгэнэ.
2.6. Бүртгэгдсэн санал, гомдлыг Захиргаа, Хүний нөөцийн газрын захиралд танилцуулж санал, гомдол хаяглагдсан газар, нэгжийн захиралд энэ талаарх мэдээллийг хүргэнэ./Хавсралт 2/
ГУРАВ. САНАЛ, ГОМДЛЫГ ХЯНАЖ, ШИЙДВЭРЛЭХ
3.1. Газар нэгжийн захирлууд нь санал, гомдлыг хариуцан тухайн саналыг гүйцэтгэх захиралд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргана.
3.2. Энэ журмын 2.1, 2.2 дахь заалтад заасан гомдлын тохиолдолд, хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэн хариу мэдэгдэнэ.
3.3. Энэ журмын 2.3 дахь заалтад заасан ёс зүйн асуудалд үл хамаарах гомдлын хариу тайлбарыг утсаар, шаардлагатай тохиолдолд бичгээр мэдэгдэнэ.
3.4. Санал, гомдлын хариу хүргүүлэх мэдээллийг Захиргаа, Хүний нөөцийн газрын захирал хянаж хариуг хугацаанд нь хүргүүлнэ.
ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ
4.1. Энэхүү журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталснаар хүчинтэйд тооцогдож, тушаал гарсан өдрөөс мөрдөж эхэлнэ.
4.2. Журам нь компанийн өмч, оюуны бүтээл болохын хувьд нууцын зэрэглэлд хамааруулж хадгалах бөгөөд гадны байгууллага, иргэдэд бүрэн эхээр нь танилцуулах, хувилан тараах, хуулбарлуулахыг хориглоно.
4.3. Компанийн нийт ажилтнууд болон шинэ ажилтан журмын холбогдох заалт, тэдгээрийн утга, ач холбогдол, уялдаа, хариуцлага, үр дагаврыг нэг бүрчлэн, биечлэн танилцуулж, ойлгуулах сургалтын ажлыг Захиргаа, хүний нөөцийн газар хийж гүйцэтгэнэ.
4.4. Журамд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж, журмын хавсралт болгон ашиглана. Хавсралт бүр эх хувийн нэгэн адил хүчинтэй байна.
РЕДАКЦЫН БОДЛОГО болон НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО
Үзэх линк: https://we.tl/t-oeqoc7jzBd
Санал гомдол хүлээн авах: