Мэдээ, мэдээлэл
NTV телевиз Монгол улсын ирээдүйн шинжлэх ухаанч иргэдийг төлөвшүүлэх зорилго бүхий "SCIENCE AT HOME" нэвтрүүлгийг тун бэлтгэн хүргэх гэж байна.
Энэ нэвтрүүлгийн зорилго нь хүүхдүүд гэртээ гарын доорх материалаар шинжлэх ухааны төрөл бүрийн сонирхолтой туршилтыг хийж, мэдлэгээ тэлэх ба тэдний сониуч зан, сонирхлыг өдөөх аргаар шинжлэх ухааны боловсрол олгоход оршино.
Асуулт дүүрэн адал явдлууд тэднийг хүлээж байна. Лабораторийн бус энгийн орчинд, ер бусын шинжлэх ухааныг гэртээ нээцгээе.
Шинжлэх ухааны туршилтыг гэртээ, гарын доорх зүйлс ашиглан хийцгээе!
Өсвөр насныханд зориулсан шинжлэх ухааны нэвтрүүлэг "Science at Home” 1-р улирлын 16 дугаар цуврал нэвтрүүлэг 2025 оны 8 сарын 2-ноос эхлэн Бямба гараг бүр 10:00 цагаас.