Мэдээ, мэдээлэл

NTV "ИННОВАЦЫН ЭЗЭД-3" ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

NTV "ИННОВАЦЫН ЭЗЭД-3" ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

"ИННОВАЦЫН ЭЗЭД" ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡

Шинэ санаагаа шилдэг шийдлээр баяжуулан, мөрөөдлөө бодит болгохыг хүсэж яваа хэн бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Инновацын эзэд" шоу нэвтрүүлэгт урьж байна.

Хүүхэд, залуусын зохион бүтээх сэтгэлгээг дэмжин хөгжүүлж, шинийг санаачлан, хийж бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөж, санаа хэрхэн инновацын бүтээгдэхүүн болдог мэдлэг, мэдээллийг сурталчлан таниулах зорилготой "Инновацын эзэд" уралдаант нэвтрүүлгийн 2025 оны бүртгэл эхэллээ. Оролцохыг хүссэн хүүхэд залуус та бүхэн хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн шилдэг бүтээл, инновацлаг шийдлээ илгээгээрэй.

✌️Нэвтрүүлэгт бүртгүүлэгчийн нас: 12-25

📩Бүртгэлийн линк: https://shorturl.at/pwM1A

🗓️Бүртгэл: 2025.08.11-09.01

🏆Шилдэг бүтээлийн эздийг:

🎁Нийт 50₮ саяын шагналын сан

🎁Дотоодын сургалтын тэтгэлэг хүлээж байна.

✍️Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

🤝Хамтран зохион байгуулагч :

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар



Бүх мэдээлэл харах