Мэдээ, мэдээлэл
Дэлхийн спортын хамгийн том баяр наадам, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл "Милан-Кортина 2026" Өвлийн Олимпын наадам тун удахгүй эхлэх гэж байна!
NTV телевиз нь Олон Улсын Олимпын Хорооны (IOC) албан ёсны шууд дамжуулагчийн онцгой эрхийн гэрээнийхээ хүрээнд Монгол Улс даяар олимпын наадмыг өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэйгээ хамтарч, нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.
Үзэгч та бүхэн 2026 оны 2 сарын 4-ний өдрөөс эхлэн 2 сарын 22-ныг дуусталх хугацаанд доорх 6 телевизийн 8 сувгаар олимпын торгон агшин бүрийг хүлээн авч үзээрэй:
NTV & N Sports
• Figure Skating – Уран гулгалт
• Bobsleigh – Бобслей
• Skeleton – Скелетон
C1 TV
• Cross-Country Skiing – Цана
• Snowboard – Сноуборд
• Ski Mountaineering – Цанын ууланд авиралт
EDU TV (Боловсрол ТВ)
• Biathlon – Биатлон
• Freestyle Skiing – Фристайл цана
• Luge – Чарга
СҮЛД ТВ
• Speed Skating – Тэшүүр
• Alpine Skiing – Уулын цана
• Nordic Combined – Цанын хоёр төрөлт
MNB & MNB Sports
• Ice Hockey – Хоккей
• Curling – Кёрлинг
• Ski Jumping – Трамплин үсрэлт
ТЭНГЭР ТВ
• Curling – Кёрлинг
• Ice Hockey – Хоккей
• Short Track – Шорт Трейк
Бид наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон спортын 16 төрлийн 109 тэмцээн уралдааныг нэгийг ч алгасалгүй, хамгийн өндөр чанартайгаар, шууд дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэх болно.
Дэлхийн спортын гайхамшгийг хамтдаа тольдож, Монгол тамирчдаа дэмжицгээе!