Мэдээ, мэдээлэл

NTV ТЕЛЕВИЗ 2026 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМП, 2028 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫГ ШУУД ДАМЖУУЛАХ ОНЦГОЙ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР АВЛАА

NTV ТЕЛЕВИЗ 2026 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМП, 2028 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫГ ШУУД ДАМЖУУЛАХ ОНЦГОЙ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР АВЛАА

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийн спортын ноён оргил болсон Өвөл, Зуны Олимпын наадмыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрх эзэмшигчээр NTV телевиз шалгарлаа.

Энэ нь зөвхөн телевизийн салбарын төдийгүй Монголын спортын түүхэнд бичигдэх чухал үйл явдал юм.
Бид дэлхийн шилдэг тамирчдын хурд хүч, авхаалж самбаа, Монгол тамирчдынхаа торгон агшнуудыг алтан соёмбот далбаагаа мандуулах бахдам мөчүүдийн хамт таны зочны өрөөнд, гар утсанд, байгаа газарт тань дуу дүрсний өндөр чанартайгаар, мэргэжлийн шилдэг хөтлөгч тайлбарлагчдын хамт хүргэхээр бэлтгэлээ хангаж эхлээд байна.

🌍Цэнхэр гарагийн өнцөг булан бүрээс цуглах шилдгүүдийн өрсөлдөөн, ширүүн тулааныг албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн өндөр түвшинд хүлээн авч үзээрэй.

🇲🇳Монгол түмнийг огшоох ялалтын уухай NTV телевизтэй хамт байх болно.



Бүх мэдээлэл харах